Friday, April 30, 2010

Ийм их хайр хаанас гардаг байнаа


Би гэдэг хүн нэг хархүүд ухаангүй дурлачихсан. Түүнийгээ харахаар ер бишийн гайхалтай мэдрэмж төрнө. Энэ дэлхийг бүхэлд нь хайрламаар тэр гэхийн тэмдэггүй уярал хайр төрөөд байдаг боллоо. Түүний инээх нь, эрхлэж наадах нь, элэглэж хошигнох нь, ер бүгд сэтгэл татам. Хэдэн голыг гаталж, хэдэн уулыг давж тэр минь надад ирээ юм бол оо. Бурхан надад түүнийг илгээснээс зайлахгүй. Түүний унтаж байгааг харахаар хүчтэйхэн ч амьсгалж болохгүй, амьсгал тасалдах шиг. Харах бүрийд ийм их хайр хаанаас төрдөг байна аа гэх бодол өөрийн эрхгүй төрөөд, тэр хархүүг барьж аваад үнсмээр. Дурлал хайрандаа мансуурсан би ямар аз жаргалтай вэ? Харин миний хайрын эзэн намайг ингэж хайрлаж байгааг мэдэх болов уу. Мэдэхгүй байсан ч яахав дээ. Би л түүнд хайртайгаас хойш. Ер нь энэ их хайрын эзэн, хайртай хархүүг хэн гэж та нар бодож байна. Тэр бол миний нэг ой, дөрвөн сартай хүү минь байгаа юмаа.